ЭСЯ: БНСУ-д болсон “Линлин” далайн хар шуурганд монгол хүн өртөөгүй

2019-09-09 15:13

ЭСЯ: БНСУ-д болсон “Линлин” далайн хар шуурганд монгол хүн өртөөгүй

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Солонгосын хойгийн баруун хэсгээр дайран өнгөрсөн “Линлин” далайн шуурганы улмаас 3 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 67.8 тэрбум воны хохирол учирсан талаар БНСУ-ын Онцгой байдлын газраас мэдээлэв.

Мөн далайн шуурганы улмаас хувийн орон сууц, олон нийтийн байгууламжийн нийт 3,653 барилга байгууламжид хохирол учирч, цагаан будаа, тариалангийн талбай, ногоон хүлэмжийн байгууламжийн нийт 14,468 га талбай өртсөн байна.

Монгол иргэд далайн шуурганд өртөж, гэмтсэн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.

2019-09-07 10:09

БНСУ-ын Сөүл хотыг “далайн хар шуурга” дайрах төлөвтэй байна

Манай иргэдийн хамгийн их зорчдог гадаад улсын нэг БНСУ-ын зарим далай эрэг, цаашлаад Сөүл хотыг өнөөдөр “Линлин” хэмээх далай хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаа талаар тус улсын холбогдох албанаас иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл гаргасан байна.

ТУС МЭДЭЭЛЭЛД:

Одоогийн байдлаар Жэжү аралд онц байдал зарлаад байгаа бөгөөд иргэдийг онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байна.

Мөн "Линлин" далайн хар шуурга өнөөдөр үүрийн 04:00 цагт Жэжү арлыг, 09:00 цагт Мугпу хотыг, 10:00 цагт Гуанжу хотыг, 14 цагт Тэяаныг, 17:00 цагийн үед Сөүлийг дайран өнгөрөх төлөвтэй байна гэжээ.

Иймд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа нийт монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө