Өмнөд Африкаас Нидерландад ирсэн 61 хүнээс халдвар илэрчээ

Өмнөд Африкаас Нидерландад ирсэн 61 хүнээс халдвар илэрчээ

Өмнөд Африкаас Нидерландад ирсэн хоёр нислэгийн 600 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 61 тохиолдол илэрсэн талаар тус улсын эрх баригчид мэдээллээ. Халдвар авсан хүмүүсийг “Шидхол” нисэх онгоцны буудлын ойролцоо тусгаарласан байна. 

Мөн “сөрөг” гарсан хүмүүсийг гэртээ тав хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээ өгөхийг хүссэн бол дамжин өнгөрч буй хүмүүсийг аяллаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. 

Тус улсын эрүүл мэндийн албаныхан батлагдсан тохиолдлуудын тунд дэлхий нийтийн анхаарлыг татаж буй “Омикрон” хувилбар байх өндөр магадлалтай гэж мэдэгдсэн байна. 

Баасан гараг/2021.11.27/ Нидерландын засгийн газар шинэ хувилбарын улмаас Өмнөд Африкт зорчихыг хязгаарлаж, бүс нутгаас ирж буй иргэдийг тусгаарлах шийдвэр гаргаад байв. Өнөөдрийн байдлаар коронавирусийн Омекрон хувилбар Ботсвана, Бельги, Хонконг, Израиль,Их Британи, Герман, Итали улсуудад бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: BBC