Баянхонгор, Дархан-Уул аймгууд Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглов

Баянхонгор, Дархан-Уул аймгууд Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглов

Өнөөдөр /2022.01.11/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. 

Тус хуралдаанаар эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

  1. Энэ сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
  2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар болов.
  3. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргасан байна. 

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө