ВИДЕО: 77 хүний аминд хүрсэн Норвегийн алуурчин шүүх хуралд оролцохоор ирэхдээ нацистуудын мэндчилгээ хийжээ

ВИДЕО: 77 хүний аминд хүрсэн Норвегийн алуурчин шүүх хуралд оролцохоор ирэхдээ нацистуудын мэндчилгээ хийжээ

2011 онд Осло дахь засгийн газрын ордонд бөмбөг дэлбэлж, 77 хүний аминд хүрсэн Норвегийн алуурчин Андерс Брейвик өчигдөр/2022.01.18/ болсон шүүх хуралд ирэхдээ нацист мэндчилгээ хийсэн нь олны анхаарлыг татаад байна.

Хэт барууны үзэлтэй тэрбээр 2011 онд баривчлагдсанаа хойш арван жил шоронд суусны эцэст ялыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх шүүх хуралд оролцсон юм. Норвегийн хуулийн дагуу яллагдагч хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд жил бүр тэнсэн суллах шүүх хуралд оролцох хүсэлт гаргаж болно. Өдгөө 42 настай Андерс Брейвик шүүх хурдын үеэр “Өнөөдөр би хүчирхийлэл, терроризмоос өөрийгөө бүрэн салгаж байна. Би хэт барууны үзлээ орхисон” гэжээ.

Гэвч амиа алдагдсагсдын гэр бүл нь түүнийг суллахыг эсэргүүцэж байгаа юм. Шүүх хурал гурван өдөр үргэлжлэх бөгөөд хэрэв Андерс Брейвик суллагдвал Арктик эсвэл барууны бус оронд амьдрах аж.

ВИДЕО: 

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө