“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг цагдан хорьжээ

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг цагдан хорьжээ

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг өчигдөр /2019.09.25/ Увс аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Түүнийг трансжендер иргэдийг доромжилж, эрхэнд нь халдсан гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсны дагуу ийнхүү баривчилжээ. 

 Г.Ганхуягийг трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараасан гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хоёр хоногийн өмнө мэдэгдсэн билээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө