Өс хонзонгийн улмаас 22 настай эрэгтэйг таван удаа хутгалан хөнөөжээ

Өс хонзонгийн улмаас 22 настай эрэгтэйг таван удаа хутгалан хөнөөжээ

Есдүгээрсарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутагт байрлах нэгэн орон сууцны 00 давхарт хүн нас барсан байсан тухай мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай 23 настай эрэгтэй М нь тус Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 22 настай Г ийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан байна.  Сэжигтэн хохирогчийг санаатай алсан болох нь урьдчилсан шалгалтаар тогтоогдоод байгаа бөгөөд хохирогч өмнө нь дарамталдаг байсан учраас амь насыг нь бүрэлгэсэн хэмээжээ.

Хэргийн газарт цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт хийхэд хохирогчийн цээжний зүүн хэсэгт нэг удаа, цээжний баруун хэсэгт нэг удаа, зүүн  доод хэсэгт гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Талийгаач их хэмжээний цус алдасны улмаас газар дээрээ нас барсан байжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.                                                                                                                      




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө