АТГ арав гаруй мөрдөгчөө ажлаас нь халаагүй гэв

АТГ арав гаруй мөрдөгчөө ажлаас нь халаагүй гэв

Өнгөрөгч амралтын өдөр АТГ-ын дарга З.Дашдаваа тушаал гаргаж 10 гаруй мөрдөгчийг ажлаас нь гэнэт халсан гэсэн мэдээлэл гарсан юм.

Тэгвэл энэ тухай АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Тунгалаг “АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халжээ гэсэн худал мэдээлэл амралтын өдрөөр таржээ.

Авлигын гэмт хэрэг шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудыг сэлгэн ажиллуулж байгаа. Аливаа байгууллагын удирдлагаас ажилтнуудаа томилж, сэлгэж ажиллуулах нь түүний хуульд заасан бүрэн эрх хэмжээний асуудал юм. Энэ бол эмзэглээд байх зүйл биш.

Мэдээлэл бодитой байх ёстой. Олж сонссон мэдээллээ тал бүрээс нь нягталж байхыг сэтгүүлчдээс хүсье” гэж мэдэгджээ.




Өнөөдөр бич өдөр

54 минутын өмнө