УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн 10.35 цагт 50.7 хувийн ирцтэй хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай, Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон  “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулснаар чуулган эхэллээ.

Чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.