Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорыг томилжээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорыг томилжээ

Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокурор Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сард хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь хэн нэгнийг томилолгүй хагас жил шахам болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус газарт томилгоо хийж, Ш.Нямдоржийг ерөнхий прокурор болгожээ. Өмнө нь тус газарт хяналтын прокурор байсан, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр түлхүү ажилласан түүнийг хууль сахиулах байгууллагынхан тийм ч таатай хүлээж авахгүй байгаа  аж.