Он гарсаар ОХУ-ын 3.8 сая иргэн эх орноо орхин гарчээ

Он гарсаар ОХУ-ын 3.8 сая иргэн эх орноо орхин гарчээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба(FSB)-ны энэ долоо хоногт нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2022 оны эхний гурван сард 3.8 сая гаруй иргэн эх орноо орхин гарсан байна. Тодруулбал, 1-3 сарын хооронд нийт 3,880,679 хүн ажил, бизнес, аялал жуулчлал, хувийн зорилгоор гадаадын орнуудыг зорьжээ.

Ялангуяа, хоёрдугаар сарын 24-нд Орос Украин руу түрэмгийлсний дараа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн байсан орнууд руу явах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Тухайлбал,

  • Гүрж-2022 оны эхний улиралд 38,281 мянган Оросын иргэн тус улсыг зорьжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос тав дахин өссөн үзүүлэлт аж.
  • Тажикстан- Тус улс руу 1-3 сард 40 мянга гаруй иргэн Оросоос очсон нь 2021 онтой харьцуулахад мөн тав дахин өссөн үзүүлэлт юм.
  • Эстон улс руу 125,426 иргэн Оросоос очсон нь өнгөрсөн жилтэй (29,364) харьцуулахад дөрөв дахин их тоо юм. Мөн Балтийн орнуудаас Латви 25 мянга, Литв 41 мянган Оросын иргэнийг хүлээн авчээ.
  • Армен-2021 оны хугацаанд 44 мянган иргэн Оросоос тус улсыг зорьсон бол он гарсаар энэ тоо аль хэдийн 134 мянгад хүрчээ.
  • Узбекистан- FSB-ийн мэдээлснээр мэдээлснээр 2022 он гарсаар 53 мянган иргэн Оросоос тус улсад очсон байна. Энэ нь өмнөх оноос гурав дахин өссөн үзүүлэлт аж.  

Сонирхолтой нь, дайн болж буй Украин руу ч явах иргэдийн тоо өссөн байна. Тодруулбал, 2021 онд 1-3 дугаар сард Оросоос Украин руу 316 мянган иргэн явсан бол энэ жил 328 мянга болж өсжээ.

2022 1-3 сард ОХУ-ын 3.8 сая иргэн эх орноо орхин гарчээ

Эх сурвалж: Moscowtimes

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө