Б.Ган-Очир, П.Нүрзэд нар “Х.Баттулгын материалыг татаж авах хүсэлт”-ийг УДШ-д гаргажээ

2022-05-20 20:39

Б.Ган-Очир, П.Нүрзэд нар “Х.Баттулгын материалыг татаж авах хүсэлт”-ийг УДШ-д гаргажээ

Өнөөдөр /2022.05.20/ болсон хэлэлцэх Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх”-ийг хэлэлцэх байсан ч, түүний материалыг татаж авсан тултус асуудлыг хэлэлцээгүй. Мөн зарим эх сурвалжууд, “Х.Баттулгын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн УДШ-ийн тогтоол гарсан” гэж мэдээлж буй.

Тэгвэл Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “АН-ын даргаар Х.Баттулгыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр буцааж авахаар хүсэлт  гаргасан тул хэлэлцээгүй байна.

Тодруулбал, УДШ-ийн албан ёсны мэдээлэлд, “Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос Улсын дээд шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон бэлтгэл ажиллагааг явуулах, нийт шүүгчийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар захирамжаар уг өргөдөл болон бусад асуудлыг хянан хэлэлцэх нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан.

Хуралдаан болох өдрийн 10 цаг 20 минутад Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн тул хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсжээ.

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр буцааж авахаар хүсэлт гаргасныг хүлээн авч, “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэв” гэжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

УДШ-д гаргасан хүсэлт

2022-05-20 16:07

ШУУРХАЙ: Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн “тогтоол” үйлдэж УДШ-ээс буцаажээ

Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх”-ийг өнөөдөр /2022.05.20/ хэлэлцэх байсан. Гэтэл Х.Баттулгыг бүртгүүлэхээр УДШ-д хүргүүлээд байсан 9 мянган хуудас материалыг “татаж авах хүсэлт”-ийг түүний зүгээс гаргасан байгаа юм.

Тэгвэл тэд “АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх тухай асуудлыг УДШ-ийн нийт 20 гаруй шүүгчдийн дунд хэлэлцүүлэг хийхгүйгээр “шууд бүртгэ” гэсэн шаардлага тавьж, 9 мянган хуудас материалыг татаж авчээ.

Харин УДШ-ын зүгээс “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн “тогтоол” үйлдэж, буцааж байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь Х.Баттулгыг тодруулсан АН-ын сунгаа нь хууль бус гэж үзэж, хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой.

2022-05-20 14:20

ШУУРХАЙ: Х.Баттулга "АН-ын даргаар бүртгүүлэх материалаа татаж авах хүсэлт гаргасан” тул УДШ тус асуудлыг хэлэлцэлгүй орхижээ

Өнөөдөр /2022.05.20/ болж байгаа Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх”-ийг хэлэлцэх байсан ч, энэхүү асуудлыг орхиж хуралдаан өөр асуудлаар цааш үргэлжилж эхэлсэн байна.

Учир нь Х.Баттулгын зүгээс “түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх тухай УДШ-д хүргүүлээд байсан 9 мянган хуудас бүхий материалаа “буцаан татаж авах хүсэлт”-ийг өнөөдөр /2022.05.20/ 13:00 цагийн орчимд УДШ-д гаргасан байна. Иймд нэгэнт материалаа татах хүсэлт гаргасан тул, “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хуулийн хувь УДШ хэлэлцэх боломжгүй болсон тул, "тус асуудлыг орхиж",  нийт шүүгчдийн хурлаар дараагийн асуудлаа хэлэлцэж, хурлаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн байна.