МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо МУСГЗ цолоор, ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнахаар болжээ

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо МУСГЗ цолоор, ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнахаар болжээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд энэ пүрэв гарагт буюу долдугаар сарын 06-ны өдөр төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ. 

Энэ үеэр МҮОНТ нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ч.Ичинхорлоо нарт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн /МУСГЗ/ цолоор шагнагдахаар болсон байна. Б.Гантигмаа нь телевизийн салбарт 33 жил ажилласан түүхтэй. Түүний аав МУГЖ С.Буржгар агсан, ээж МУГЖ Ш.Дэлгэржаргал юм. Тэрбээр “Гарын таван хуруу”МУСК-ны Гэрлээгийн дүрээр найман насандаа олны танил болж байжээ.

Харин Ч.Ичинхорлоо нь 1995 оноос одоог хүртэл МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр 26 жил дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн юм. 

Мөн Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнахаар болжээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа "Korean Air" компанийн нисэх онгоцны үйлчлэгчийг биед хүрсэн гэх скандалд нэр холбогдож байсан юм. Тэрбээр 2016 оноос хойш зургаан жил Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

57 минутын өмнө