"Тэмүүжин өрлөг" сургуулийн захирал зарим албан тушаалтнуудын хүүхдийг хууль бусаар элсүүлснээ хүлээн зөвшөөрсөн гэв

"Тэмүүжин өрлөг" сургуулийн захирал зарим албан тушаалтнуудын хүүхдийг хууль бусаар элсүүлснээ хүлээн зөвшөөрсөн гэв

Батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хурандаа Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлигал авсан хэргээр саатуулагдсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, түүнийг элсэн орж буй хүүхдүүдийн эцэг эхээс хандив нэрээр их хэмжээний авлигал авч, харьяаллын бус хүүхэд хууль зөрчин элсүүлсэн гэх шалтгаанаар хуулийн байгууллагаас хорьж шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл тэрбээр нэмэлт элсэлт нэрээр элсүүлэн 40 гаруй нөлөө бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий хүүхдүүдийг оруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна. Үүнд 20 орчим хурандаа, генерал, яамдын өндөр албан тушаалтан байж болзошгүй байгаа аж.