Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийг өнөөдөр 17 цагт албадан гаргана гэж мэдэгджээ

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийг өнөөдөр 17 цагт албадан гаргана гэж мэдэгджээ

Дүнжингарав худалдааны төвөөс өнгөрөгч есдүгээр сард лангууны түрээсийн үнийг огцом нэмснийг худалдаа эрхлэгчид эсэргүүцэж байсан  Тодруулбал, түрээсийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин 495 мянган төгрөг байсан түрээсийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа  гэж түрээслэгчид ярьж байсан билээ.

Иймд түрээсийн үнэ нэмэгдсэнийг тухайн үед худалдаа эрхлэгчид эсэргүүцэж лангуугаа орхин гарснаас гадна Сүхбаатарын талбайд жагсаж, Хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүлсэн билээ. 

Тэгвэл Дүнжингарав худалдааны төвийн зүгээс түрээсийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа түрээслэгчдийг өнөөдөр 5 цагт албадан гаргана гэж мэдэгдсэн байна. Энэ талаар бидэнд түрээслэгчид мэдээлэл өглөө.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө