Хууль бусаар мод бэлтгэж байгальд хохирол учруулсан иргэнийг илрүүлэн шалгаж байна

Хууль бусаар мод бэлтгэж байгальд хохирол учруулсан иргэнийг илрүүлэн шалгаж байна

Сүүлийн өдрүүдэд хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан ой модноос хууль бусаар мод бэлдэж байгаль орчинд хохирол учруулах тохиолдол гарч эхэлжээ.

Тодруулбал, Өчигдөр буюу энэ сарын 06-ны өдөр 22:30 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорих сумын нутаг дэвсгэрт Архангай аймгийн харьяат Д гэгч нь гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж байгаад үйлдэл дээрээ цагдаагийн алба хаагчдад баригджээ.

Тухайн иргэнийг хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн, байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт буруутган Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгал байгаа аж. Одоогоор хэдэн төгрөгийн өртөг бүхий мод бэлтгэснийг нь үнэлгээгээр гаргах ба мөрдөн шалгах ажиллагаагаар учруулсан хор хохирлыг тогтоож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.