Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-д өргөн барина

Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн /2019.11.07/ хуралдаанаар замын түгжрэлийг бууруулах талаарх гурван саналыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тэлэх талаар ярилцсан байна. 

Уг асуудлыг хэлэлцээд дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өглөө, орой тээврийн машиныг явуулах хоёр санал нь дэмжигджээ. Уг саналыг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм. Хэрвээ НИТХ-ээр дэмжвэл уг журам мөрдөгдөөд явна. 

Хэрвээ дэмжигдвэл 

  • Даваа гарагт 1, 6, 3, 8
  • Мягмар гарагт 2, 7, 4, 9
  • Лхагва гарагт  3, 8, 5, 0
  • Пүрэв гарагт  4, 9, 1, 6
  • Баасан гарагт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар саналдаа тусгажээ.



Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө