Манай мэдээллийн мөрөөр Хотын дарга С.Амарсайхан суудлаасаа босов

Манай мэдээллийн мөрөөр Хотын дарга С.Амарсайхан суудлаасаа босов

Энэ сарын 13-ны өдөр манай сайтын сурвалжлах баг иргэдийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах 51-р байрны оршин суугчид нийт 12 жил эрхэнд зөрчигдөж байгаа тухай мэдээлэл бэлтгэн хүргэсэн билээ.

Уг бэлтгэн хүргэсэн мэдээлэл энэ сарын 14-ний өдөр нийтлэгдсэн билээ /ЭНД дарж үзнэ үү/. Харин манай мэдээллийн мөрөөр өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын дарга буюу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийг дагуулан газар дээр нь очиж ажиллажээ. Өмнө нь удаа дараа хотын захиргаанд оршин суугчдын зүгээс шийдвэрлэж 800 орчим иргэдийн эрх зөрчсөн байдлыг анхаарах, "Өгөөмөр" зах өөрийн эзэмшлийн газрыг давуулан 51-р байрны гадна талбайг авч, байр луу орох, гарах гарцыг бүрэн хаасан гэх олон хууль бус үйлдэл байгааг анхаарч өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлж байжээ.

Харин дээрх 800 гаруй оршин суугчдын эрхийг хамгаалах холбогдох албаныхан олдоогүй тул ийнхүү манай сайтанд хандсан байдаг. Харин биднийг очиж нөхцөл байдалтай танилцаж улмаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Энэ дагуу Шадар сайд Ө.Энхтүвшины эхнэрийн эзэмшлийг "Өгөөмөр" захын хууль бус төлбөртэй зогсоолыг хүчээр буулгаж орон сууцны орц, гарцыг нээх үүрэг чиглэл өгч газар дээр нь шийдвэрлэжээ.




УИХ-ын гишүүн асан А.Мурат таалал төгсжээ

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ