ФОТО: Ардчиллын салхийг авчирахаар өлсгөлөнд оролцсон 404 хүний хөргийг дэлгэлээ

ФОТО: Ардчиллын салхийг авчирахаар өлсгөлөнд оролцсон 404 хүний хөргийг дэлгэлээ

Өнөөдөр Монголд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан зураач Х.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын “Түүчээ цаг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны нүд хужирлан нээгдлээ. Уг үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа аж.

Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан төдийгүй хамгаалалтын албаны анхны даргаар ажиллаж байсан нэгэн билээ.

Зураач Л.Хадбаатар: “1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан” хэмээн хэлж байлаа.

“Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн, анхдагчид болох  С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нараас эхлээд өлсгөлөнд оролцсон 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байна.

Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны 12 дугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрслэн харуулжээ.




Өнөөдөр бар өдөр

30 минутын өмнө