Украины Ерөнхийлөгч В.Зеленский саяхан мэдэгдэл хийж, энэ сарын 9 /2025.05.09/-нд Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадын үеэр аюулгүй байдал хангагдахгүй байж болзошгүйг анхааруулжээ. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины санал болгосон 3 өдрийн түр зогсолтыг “театрын жүжиг” хэмээн нэрлэж, 30 хоногийн бүрэн гал зогсоохыг шаардсан байна.
Мөн В.Зеленский гадаадын удирдагчдад хандан, ОХУ-ын газар нутагт болж буй үйл явдалд Украины тал хариуцлага хүлээхгүй гэдгийг онцолжээ.
Учир нь Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадад Хятадын удирдагч Си Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Лула да Силва, Беларусын Александр Лукашенко, Сербийн Александр Вучич, Словакын Роберт Фицо, Кубын удирдагч Мигель Диас-Канель, Палестины Махмуд Аббас, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизстаны Садыр Жапаров зэрэг улс орны төрийн тэргүүнүүд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм. Иймд энэ сарын 9 /2025.05.09/-нд Москвагийн Улаан талбайд очих нь аюултай байж болзошгүй тул болгоомжтой байхыг зарим гаднын хэвлэлүүдэд зөвлөжээ.
Эх сурвалж: Newsweek