THE HU хамтлагийнхан маргааш эх орондоо ирнэ

THE HU хамтлагийнхан маргааш эх орондоо ирнэ

Чингисийн одонт "THE HU" хамтлаг АНУ дахь аялан тоглолтоо энэ сарын 10-нд дуусгасан. 

Тиймээс THE HU хамтлаг маргааш эх орондоо 14:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах юм байна. 

THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн билээ.