Монгол, Солонгосын коллежийн захирал Х.Цэгмидийг хуурамч бичиг бүрдүүлсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Монгол, Солонгосын коллежийн захирал Х.Цэгмидийг хуурамч бичиг бүрдүүлсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэгмидийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн учраас шалгаж өгөхийг хүсч, Төрийн албаны зөвлөлөөс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Энэ дагуу шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтай тус дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ. Олон нийтийн сүлжээнд Х.Цэгмидийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг томилсон гэх хэмээн бичиж байна. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө