Төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд мэс засал амжилттай хийлээ

Төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн залуу эмч нар хамтран төрөлхийн чихний дэлбээгүй гурван настай хүүхдэд “Reconstruction Bone Bridge” нэртэй мэс заслыг амжилттай хийсэн байна. Энэ мэс ажилбар нь мэргэжлийн хэллэгээр ясан гүүрийн суулгац суулгаж, өвчтөнийг илааршуулах ажиллагаа юм байна. Хүүгийн биеийн байдал сайн байгааг Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.