Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багаас 3 бөхийн нэр шилдэг 10-т багтжээ

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багаас 3 бөхийн нэр шилдэг 10-т багтжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос эмэгтэй чөлөөт бөхчүүдийн жин тус бүрийн шинэчилсэн чансааг зарлахад, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багаас 3 бөхийн нэр шилдэг 10-т багтжээ.

Монголын бөхчүүдээс энэ удаагийн чансаанд 55 кг-д Бат-Очирын Болортуяа 23 оноогоор IV байр, 59 кг-д Баатаржавын Шоовдор 23 оноогоор IV байр, 68 кг-д Соронзонболдын Батцэцэг 25 оноогоор VI байрт тус тус бичигдсэн байна.

Ирэх саруудад болох тивүүдийн АШТ-ий дараа чансааг дахин шинэчлэн зарлах юм. Оны сүүлчээр жин бүрийн чансааны эхний гуравт шалгарсан бөхчүүд мөнгөн шагнал хүртдэг билээ. Уг чансааны эхний дөрвөн байрт орсон бөхчүүд “Токио-2020” олимпын наадамд эрхээ авч оролцвол сугалаанд салж оролцох бөгөөд өндөр чансаатнууд зөвхөн хагас шигшээ болон шигшээ барилдаанд хоорондоо барилдах журамтай юм. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө