ЭМЯ: Замын-Үүдэд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан

ЭМЯ: Замын-Үүдэд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт Филиппин, Япон, Франц улсуудад гараад байна.

Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан.

Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1,000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт байсаар байгаа. Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнд нас баралт 49 хувтай байна.

Нэгдүгээр сарын 20-нд халдварт өвчний болон хөл хорио тогтоох тухай хуульдаа өөрчлөлт оруулж, COVID-19 халдварыг хоёрдугаар зэргээр бүртгэж эхэлсэн. Тухайн сарын 23-нд хөл хориог тогтоож, 25-нд удирдлагыг дээд шатандаа шилжүүлж, бусад салбарыг дайчилж эхэлсэн байна. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.

Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.

Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан" хэмээн хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Тусгаарлагдаж буй хүмүүсийн биеийн байдал хэвийн. Энэ сарын 15-нд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж мэдээллээ.

Мөн хүн болгон шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 




Өнөөдөр бич өдөр

48 минутын өмнө