Халдварын голомт болох Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор 336 тохиолдол бүртгэгджээ

Халдварын голомт болох Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор 336 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ даяар коронавирусийн 397 шинэ халдвар бүртгэгдсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалах албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ. Өчигдөр /2020.02.21/ шинэ халдварын тоо 889 байсан бөгөөд энэ тоо буурсан үзүүлэлттэй байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд нас баралт 109-р нэмэгджээ.

Үүнээс халдварын гол төв болсон Хубэй мужид 366 халдвар бүртгэгдэж, 106 өвчтөн нас барсан байна. Тэдгээрийн ихэнх нь тус мужийн төв Ухань хотод бүртгэгджээ. 

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост коронавирусийн тархалт эрчимжин одоогийн байдлаар 346 тохиолдол бүртгэгджээ.  Мөн  Иран улсад халдвар авсан дөрвөн хүн нас бараад байна. Итали улсад өчигдөр халдварын тохиолдлын тоо гурваас 17 болж, огцом нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд шинэ коронавирусийн халдварын тохиолдол 77,767 нас барсан өвчтөний тоо 2360 хүрээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 20,833 болжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө