400 гаруй хүнтэй нислэг үйлдсэн онгоцны үйлчлэгч коронавирусийн халдвар авсан байжээ

400 гаруй хүнтэй нислэг үйлдсэн онгоцны үйлчлэгч коронавирусийн халдвар авсан байжээ

БНСУ-ын “Korean air” Олон улсын нислэгийн компанийн үйлчлэгч бүсгүй коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тус эмэгтэй Сөүлээс Израйлийн нийслэл Тель Авив хот, дараа нь Сөүлээс АНУ чиглэлд нийт 400 гаруй хүнтэй хоёр нислэгт үйлчилсэн байна.

Өмнөд Солонгосын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс Израйл улс руу хийсэн нислэгт хамт зорчиж явсан 31 хүн халдвар авсныг мэдээлжээ.

Одоогоор “Korean Air” компаниас Инчеон онгоцны буудал дахь төвийнхөө үйл ажиллагааг зогсоож, хамгаалах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Мөн хорио цээрийн дэглэм тогтоож, халдвар авсан байж болзошгүй зорчигчдийг шалгаж байна.

Дэлхийн хэд хэд улс орнууд халдварын тоо эрчимтэй өсөж буй БНСУ-руу зорчих нислэгийг зогсоож эхэлсэн. АНУ-ын халдвар судлалын хүрээлэнгээс өөрийн иргэдээ Солонгос улс руу аялах, яаралтай биш бол зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм байна.

Эх сурвалж: Businessinsider




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө