Кёкүшүюзан Д.Батбаярын өмгөөлөгч Х.Оюунболд: “Д.Батбаярт холбогдох бичлэгийг Ц.Алтантөгс гэх хүн зориудаар хийж эвлүүлсэн” гэв

Кёкүшүюзан Д.Батбаярын өмгөөлөгч Х.Оюунболд: “Д.Батбаярт холбогдох бичлэгийг Ц.Алтантөгс гэх хүн зориудаар хийж эвлүүлсэн” гэв

Өнгөрсөн сарын 22-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  “Анхаар: АН-ынхан Хятадуудтай нийлж лицензийн наймаа хийж, санхүүжилт  босголоо” гэсэн нэртэй бичлэг тарж нэлээдгүй шуугиан тарьсан. Мөн үүнтэй холбоотой төрийн долоон албан хаагчийн нэр дурдагдсан 19 минутын бичлэг цацагдсан.

Энэхүү бичлэгт УИХ-ын гишүүн асан Кёкүшүюзан Д.Батбаярын нэр мөн дурдагдсан байсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч н.Оюунболд мэдээлэл хийлээ. Түүний зүгээс энэхүү бичлэг бол удаа дараа залилангийн гэмт хэрэгт холбогдсон Ц.Алтантөгс гэгчийн эвлүүлсэн худал бичлэг гэж үзэж байгаа юм.

Өмгөөлөгч н.Оюунболд “ Тэр бичлэгийг Цэдэн овогтой Алтанцог гэх хүн зориудаар хийж, эвлүүлсэн. Тэр хүн 1990 оны үед залилангийн хэргээр 15 жилийн ял авч байсан. Дараа нь давтан хэрэг хийж Монголын хилээс гараад 2019 онд орж ирсэн.

 Монголд ирснийхээ дараа хуучны найзууд гэж нэрлэгдсэн хүмүүстэй хоёроос гурван удаа уулзаж “Бизнес чинь хэр байна, Та хоёрын дунд ямар асуудал байгаа юм” гэх мэт зүйлсийг зориудаар асууж дараа нь эвлүүлсэн байсан. Энэ тухай нэр бүхий телевизийн сэтгүүлчид хандан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилье гэж хэлснийг нотлох хүмүүс байгаа. Мөн өөрийгөө хорт хавдартай гэж хэлэн тусламж хүсч Д.Батбаяраас 1800 ам доллар, таван сая төгрөгийг авсан” гэсэн юм.

Одоогоор Ц.Алтантөгс гэгчийг хаана байгааг тогтоогоогүй бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм байна. Мөн "Кёкүшүюзан Д.Батбаяр бичлэгт нэр дурдагдсан хүмүүстэй хэзээ ч нэг дор уулзаж байгаагүй. Бичлэгт дурдагдаад байгаа 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэдэг асуудалд бодит амьдрал дээр болоогүй. Кёкүшүюзан Батбаярын хувийн болон хуулийн этгээдийн дансанд БНХАУ-аас 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 32 сая ам.доллар битгий хэл нэг ч ам.доллар орж ирээгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг өнөөдөр хуулийн байгууллагуудад гаргаж өгсөн, шалгагдаад явж байна" гэлээ.

 

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө