Хойд Солонгос үл мэдэгдэх зэвсгийн туршилт хийлээ

Хойд Солонгос үл мэдэгдэх зэвсгийн туршилт хийлээ

Японы тэнгисийн чиглэлд богино зайн тусгалтай пуужин туршсанаас хойш хэдхэн хоногийн дараа БНАСАУ үл мэдэгдэх тийрэлтэт сумыг орон нутгийн цагаар 16.30 минутад туршсан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлэв. Цэргийнхэн ямар төрлийн сум болохыг тогтоохоор мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа аж.

Уг туршилтаас нэг долоо хоногийн өмнө Пхеньян "тактикийн шинэ зэвсэг" туршсан бол өнгөрөгч амралтын өдөр богино зайн тусгалтай баллистик пуужинг харвасан билээ. Хойд Солонгос ойр ойрхон баллистик пуужин харваж, шинэ төрлийн зэвсэг туршиж буйг Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсонтой холбон тайлбарлаж байна.




Өнөөдөр бич өдөр

42 минутын өмнө