“Нэр бүхий дарга”-ын гэр бүлийн хүн халдвар авсан уу

“Нэр бүхий дарга”-ын гэр бүлийн хүн халдвар авсан уу

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авсан билээ. 

Гэтэл эдгээр иргэдээс 9 хүнд ирусээр халдварлагдаж, тусгай үүргийн онгцоор ирсэн нь тогтоогдоод байна. Ямартай ч эдгээр иргэдийн биеийн байдал сайжирч байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Тэгвэл вирусээр халдварлагдсан 9 иргэний нэг нь нэр бүхий төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хүн байгаа гэх албан бус мэдээлэл /албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжаас баталгаажаагүй, худал байж болох мэдээлэл/ байна. 

Тэрээр энэ оны нэгдүгээр сарын эхээр “коронавирус”-ийн халдвар БНХАУ-д дэгдэж, манай улс дотооддоо хөл хорио тогтоох үеэр халдварын эрсдэлээс сэргийлж гадаад орон руу яваад байсан гэх албан бус мэдээлэл ч байна. 

Учир нь хувь хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл нь манай улсад “Хувь хүний нууцын тухай хууль”-иар хамгаалагддаг бөгөөд тухайн өвчтөний “Нэр” зэрэг хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориотой байдаг. Иймд бид энэ мэдээллийг албаны эх сурвалжуудаас тодруулж, үнэн бодит гэдгийг нь баталгаажуулах боломжгүй гэсэн үг юм.

Харин өнгөрөгч долоо хоногт Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэрээ “зарим иргэн ачаа тээшин дотроосоо юм авна гэдэг асуудал ярьж албан тушаалтан, дарга нараар яриулж төрийн байгууллагын ажилд садаа болж байгаа” гэдгийг анхааруулсан билээ.