Л.Мөнхтүшиг: Индонезид байгаа охидын визийг бид биш Японы тал цуцалсан

Л.Мөнхтүшиг: Индонезид байгаа охидын визийг бид биш Японы тал цуцалсан

Монгол Улсаа төлөөлөн Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван тамирчин охин нэг дасгалжуулагчийн хамт эх орондоо ирж чадалгүй 40 хоног гацаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдгээр охидын аав ээж нар охидоо эх оронд нь авчрахад дэмжлэг болохыг хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр захидал хүргүүлсэн. 

Эцэг, эх нь охидоо тусгай нислэгээр Монголд авчрах бүхий л аргыг хэрэглэсэн ч нэрийг нь хассан байсан хэмээн гомдоллож байгаа юм.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Тэдний визийг Японы тал цуцласныг юун түрүүнд тодотгоё. Энэ их ажлын хажуугаар ГХЯ-ыг ингэж гүтгэхгүй, үндэслэлгүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Дээрх гурван охин гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд бичгээр хандсан. Үүнийх нь дагуу бид Индонезоос Японы виз авч өгсөн. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ингээд Японы тал гуравдугаар сарын 28-наас өмнө олгосон визүүдээ цуцалсан. Тэгээд дээрх гурван охин Японд очих боломжгүй болсон юм. Түүнээс биш тэдний нэрийг ГХЯ хассан юм ер байхгүй” гэв. 




Өнөөдөр бич өдөр

53 минутын өмнө