Хөлбөмбөгийн тэмцээнийг эсэргүүцсэн тамирчид амны хаалт, бээлийтэй тогложээ

Хөлбөмбөгийн тэмцээнийг эсэргүүцсэн тамирчид амны хаалт, бээлийтэй тогложээ

Төв Америкийн хамгийн том улс болох Никурагуа улсын хөлбөмбөмгийн цорын ганц клуб болох “Диаранген”-ы тоглогчид халдвар гарсан ч үргэлжилсээр байгаа тэмцээнийг эсэргүүцэн амны хаалт, бээлийтэй тогложээ.

Никарагуа улс цар тахлын үед хөлбөмбөгийн тэмцээн уралдаанаа зогсоолгүй үргэлжлүүлж байгаа цөөхөн улсын нэг юм. Тэднээс гадна Беларусь, Бурунди гэх мэт орнууд тэмцээнээ үзэгчгүй явуулж байгаа юм. Тэд “Манай багийнхан цаашид тоглохыг хүсэхгүй байна.

Тэд маш их айж байгаа, бид ч тэднийг сайн ойлгож байна. Тиймээс бид АШТ-ийг зогсоохыг шаардаж байгаа юм. Харин олонх үүний эсрэг байна” гэж багийн ерөнхий дасгалжуулагч Серхио Салазар өгүүлжээ. Никарагуад коронавирусийн халдварласан таван тохиолдол бүртгэгдсэн ч хөрш зэргэлдээ орнуудад тухайлбал, Гондураст 219 хүн өвчилж, 14 хүн нас барсан бол Сальвадор, Коста Рикад 41 375 тохиолдол гарч, тус бүр хоёр хүн нас баржээ.   




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө