Цагдаагийн албан хаагч автомашины ослын улмаас амиа алджээ

Цагдаагийн албан хаагч автомашины ослын улмаас амиа алджээ

Хөвсгөл аймгийн Хатгал суманд приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдон, машиныг жолоодож байсан эрэгтэй газар дээрээ нас баржээ. Харин хамт зорчиж явсан гурван иргэн бэртсэн байна.

Хэргийг шалгахад, талийгаач Б нь 25 настай, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ.

Гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Ослын шалтгааны тогтоохоор Цагдаагийн албан хаагчид ажиллаж байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө