Хамгаалах хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой ажиллаж байна

Хамгаалах хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой ажиллаж байна

Шинэ төрлийн коронавирусийн улмаас дэлхий дахинд хамгаалалтын хувцас, амны хаалтын эрэлт үүсээд байна. Одоогоор манай улсад “Мөнхийн тун”, “Эксклюзив” компаниуд хамгаалалтын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж байна.  

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын Eрөнхийлөгч О.Амартүвшин, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Грегори Мэй нар дээрх компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортлох зорилго тавьж ажиллаж байгаагаа компанийн удирдлагууд онцолжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар манай улс 109 мянган ам.долларын үнэ бүхий амны хаалт импортолсон бол энэ оны мөн үед 16 сая амны хаалтыг 5 сая ам.доллараар худалдан авчээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө