“Увсын Засаг дарга н.Батсайхан хуулиа хэрэгжүүлээгүйгээс жилд 60-80 аргаль, угалз зүй бусаар хорогдож байна”

“Увсын Засаг дарга н.Батсайхан хуулиа хэрэгжүүлээгүйгээс жилд 60-80 аргаль, угалз зүй бусаар хорогдож байна”

Өнөөдөр /2019.06.17/ Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын иргэд болон “Гулзат” ТББ мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2016 онд Увс аймгийн засаг даргаар сонгогдсон Д.Батсайхан найман жил жолооч хийсэн н.Барсүрэнтэй “Нөхөрлөлүүдийн холбоо” гэгчийг ямарч гишүүнгүйгээр байгуулж аргаль, угалзыг устгаж байгаа аж.

Улмаар иргэд шүүхэд хандан гурван шатны шүүхээр ялалт байгуулсан. Сүүлийн гурван жилд биотехникийн арга хэмжээнд мөнгө гаргаж өгөөгүйгээс нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдох болсон байна. Мөн гадаадын анчдад нэг жил арав арваар агнуулж байгаа тул устаж үгүй болоход нөлөөлж байгаа гэдгийг дуулгалаа.

Энэ тухай иргэн, Б.Даваасамбуу хэлэхдээ, “Бид 14 жил ажиллахдаа жилд дөрвөөс илүү аргал агнуулахгүй байсан. Д.Батсайхан хууль бусаар нөхөрлөлийн холбоо байгуулж Бөхмөрөн сумын засаг дарга н.Төртогтох н.Барссүрэнгийн нөхөрлөлүүдийн холбоонд 2017 онд 15 сая төгрөг шилжүүлсэн. 2018 онд 20 сая төгрөг өгсөн. Сагил сумын засаг дарга н.Дэлгэрхишигт мөн ийм хэмжээний мөнгийг өгсөн. Засаг дарга Ц.Батсайхан БОГ-ын дарга н. Батбаяр, Бөхмөрөн сумын засаг дарга н.Төртогтох, Сагил сумын засаг дарга н.Дэлгэрхишиг нөхөрлөлийн холбооны дарга н. Барссүрэн нар энэ мөнгийг хуйвалдаж идсэн гэж үзэж байна. Үхсэн аргал угалзуудаа эдгээр хүмүүсээр төлүүлэх нь зүйтэй. Гурван шатны шүүхийн шийдвэрээр “Гулзат” ТББ-ын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байхад хуулийг засаг дарга Ц.Батсайхан өөрийн дураар өөрчилж булааж өгч байна” гэлээ.

Увс аймгийн Сагил сумын иргэн Д.Хүрэлбаатар хэлэхдээ, “Бид жилд 2-4 угалзыг хууль журмынх нь дагуу агнуулсны эцэст тоо толгойг арайхийн 1000 хүргэж, 1000 угалзны баяр хүртэл хийж байсан. Гэтэл Увс аймгийн Засаг дарга хууль бус анчдыг өөгшүүлэх зорилгоор бидний эрхийг хаан боогдуулж зөвшөөрлийг маань цуцалсан. Түүнийхээ дараа компаниудад ан агнах зөвшөөрлийг өгч байна” гэлээ.

Байгаль хамгаалагч Ч.Нямдаваа хэлэхдээ, “Би байгаль хамгаалагчийн ажлыг 14 жил хийсэн 12 нөхөрлөлтэй хамтарч бид 100 гаруй аргал угалзыг 2000 гаруй болгож өсгөсөн. Гадаадын жуулчдад зургаан угалз агнуулдаг. 2016 онд Батсайхан өөрийн жолооч Батсүрэнтэй 10 угалз агнуулж байсан. Гэтэл энэ жил 80 угалз хорогдсон. 2016 оноос өмнө 2-4 угалз агнуулж, орлогын 50 хувийг суманд хандивладаг байсан. Угалз агнасан мөнгөөр бид хужир марз, өвс тэжээл бэлтгэн угалзуудын бэлчээрт тавьж өгдөг байсан. Хужир тэжээлгүй болсноос үүдэн үрэгдсэн угалзуудын толгойг бид энд авчирлаа” энэ толгойг барин эсэргүүцлээ илэрхийлнэ” хэмээн ярилаа.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө