Трамп 40 жилийн уламжлалыг эвдэж, Цагаан ордонд Обамагийн хөргийг дэлгэхээс татгалзав

Трамп 40 жилийн уламжлалыг эвдэж, Цагаан ордонд Обамагийн хөргийг дэлгэхээс татгалзав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 40 жилийн уламжлалаа эвдэн ерөнхийлөгч асан Барак Обамагийн Цагаан ордонд тавьсан хөргийг дэлгэхгүй байх талаар NBC News мэдээлэв.

Энэ талаар Обама хараахан байр сууриа илэрхийлээгүй байна. 

Үеийн үед АНУ-ыг удирдаж байсан ерөнхийлөгчдийн хөргийг Цагаан ордны зүүн жигүүрт  байрлуулдаг уламжлалтай юм. Барак Обама 2012 онд ерөнхийлөгч асан Жорж В. Бушийн зургийг байрлуулж байсан юм. Харин Трамп болон Обама нарын харилцаа АНУ-ын орчин үеийн түүхэн дэх хамгийн их маргаантай харилцаатай ерөнхийлөгчид байж магадгүй юм гэж Business Insider онцолжээ.

Сүүлийн өдрүүдэд Трамп Обамаг үндэслэлгүй гэмт хэрэгт буруутгасан мэдээлэл хийж, улс төрд орохоосоо өмнө Обамагийн төрсөн газартай холбоотой арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг гаргаж байсан юм.

Обама Цагаан ордноос гарснаасаа хойш ерөнхийдөө анхаарлын төвөөс зайлсхийсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Обама Трампын коронавирусийн тахлын эсрэг хариу үйлдлийг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө