"ЗУРА" кино хуульчдыг бухимдуулав

"ЗУРА" кино хуульчдыг бухимдуулав

“Фантастик” продакшны дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киноны онлайн нээлт өнгөрсөн амралтын өдөр болж, бүх IPTV-н кино сангуудад ороод байгаа билээ.

Нээлтээ хийгээд  долоо хүрэхгүй хоног болж байгаа ч тус кино үйл явдал үзэгч олны дунд мэтгэлцээний нэг сэдэв болоод байгаа аж.

Улс төр болоод нийгмийн амьдралд тулгарч буй авилга, албан тушаалын наймаа зэргийг уран сайхны аргаар харуулсан уг кино ирэх сард болох гэж буй УИХ-ын сонгуультай зэрэгцэн гарсан болоод ч тэрүү зарим хүмүүст уг киноны үйл явдал ихээхэн сонирхолтой байгаа аж.

Ялангуяа хуульчид энэ бүтээлд ихээхэн дургүйцэнгүй хүлээж авч байгаа бол бусад үзэгч нь сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид сайн үзэх хэрэгтэй гэх нэг нь ч байлаа. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг хэтэрхий фантази хийж харуулсан гэж зарим нэг хуульч үзэл бодлоо илэрхийлээд авчээ.

Ямартаа ч уран сайхны аргаар одоогийн нөхцөл байдлыг харуулж өөрсдийн нийгмээ сайн сайхнаар гэрэл гэгээ дутагдаж байгааг харуулсан энэ киног үзэгч та өөр өөрсдийн л дүгнэлтээ өгөх нь зөв.

Үзэгчдийн дунд аль аль талын мэтгэлцээнийг үүсгээд буй ЗУРА кино нь Skymedia, Univision, DDish кино сангуудад  орсноос гадна гадаадад буй монголчууд та бүхэн Looktv, Skygo зэрэг аппликэйшнээр мөн үзэх боломжтой билээ.