АНУ Афганистанаас сүүлчийн нисэх онгоцоо хөөргөж, цэргийн хүчээ бүрэн татаж дууслаа

АНУ Афганистанаас сүүлчийн нисэх онгоцоо хөөргөж, цэргийн хүчээ бүрэн татаж дууслаа

Өчигдөр /2021.08.30/ АНУ Афганистанаас сүүлчийн нисэх онгоцоо хөөргөж, цэргийн хүчээ бүрэн татаж дууссан хэмээн АНУ -ын Төв командлалын командлагч, генерал Франк Маккензи мэдэгджээ. Ийнхүү АНУ-ын хамгийн урт хугацааны эмх замбараагүй тэмцэл дууссан байна.

Маккензи мэдэгдэлдээ, “АНУ Афганистан улсаас бүх цэргийн хүчээ татаж, эмзэг бүлгийн иргэд болоод дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дууссаныг албан ёсоор зарлаж байна. Цэргийн C-17 сүүлийн нисэх онгоц маань энэ наймдугаар сарын 30-ны өдөр хөөрлөө. Энэ явдал маш олон хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа. Бид тэндээс аврахыг хүссэн бүх хүмүүсээ аварч гаргаж чадаагүй” гэсэн байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч мөн тус орой мэдэгдэлдээ, “Афганистанаас маш аюултай нөхцөл байдалд ухрах ажиллагааг амжилттай хийж чадлаа. Бүх алба хаагчдадаа талархлаа илэрхийлж байна. Өнгөрсөн 17 хоногийн хугацаанд манай цэргүүд түүхэн дэх хамгийн хэцүү том нислэгийг гүйцэтгэж, АНУ-ын 120 мянга гаруй иргэн болоод холбоотнууд, Афганы дүрвэгсдийг аюулгүй шилжүүлсэн. Тэд үүнийг маш их эр зориг, мэргэжлийн ур чадвараар хийсэн. Одоо бидний Афганистан дахь 20 жилийн цэргийн ажиллагаа дууслаа” гэсэн байна. Мөн тэрбээр энэ мягмар гарагт Афганистаны ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, CNN