Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан болно

Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос 2026 онд аймаг, дүүргийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийн дунд зохион байгуулагдах "Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан-2026" ирэх ням гарагт /2026.11.22/ 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Аймгийн наадамд манлайлж, түмэн олноо баясган түрүү хүртэж цол нэмсэн, хурц чимэг хүртсэн хүчтэнүүд уран мэх уралдуулж, үнэн хүчийг үзнэ. Одоогоор аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, аймгийн хурц арслан Б.Бадрал, аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр, аймгийн хурц арслан Д.Эрдэнэтулга, аймгийн хурц арслан М.Цэрэн нар барилдах нь тодорхой болоод байна