Хятадын шүүх хүчирхийллийн хэрэгт холбогдсон “Алибаба”-ийн ажилтныг суллажээ

Хятадын шүүх хүчирхийллийн хэрэгт холбогдсон “Алибаба”-ийн ажилтныг суллажээ

БНХАУ -ын шүүх бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад байсан Алибаба компанийн ажилтантай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Алибабагийн Ван гэх ажилтныг өнгөрсөн сард эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлаад байсан юм.

Тухайн үед хохирогч эмэгтэй хүчирхийлэлд өртсөн талаараа Алибабагийн хүний​​нөөцийн хэлтэс, дээд удирдлагад мэдэгдсэн байна. Улмаар хүчирхийлэл үйлдсэн менежерийг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргажээ.

Гэвч хүний нөөцийн зүгээс түүний хүсэлтийг хүлээн авсан боловч сэжигтэнд өөр арга хэмжээ авалгүй өнгөрсөн байна. Уг хэргийн мэдээлэл Хятадын “Weibo” сүлжээнд тавигдсанаар иргэд маш хүчтэй эсэргүүцэж, түүнд хариуцлага тооцохыг шаардсан юм.

Гэвч сэжигтнийг буруугүй гэж үзэж сулласанаар уг хэрэг дахин олны хараанд өртөөд байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Алибаба” групп гаргасан мэдэгдэлдээ “бид бэлгийн хүчирхийллийг тэвчихгүй байх бодлого баримталдаг. Алибабагийн гол чиглэл бол ажилчдын аюулгүй байдлыг хангах юм” гэжээ.

Эх сурвалж: BBC