Дэлхийн хамгийн том контейнер хөлөг онгоц анхны аяллаа хийж байна

Дэлхийн хамгийн том контейнер хөлөг онгоц анхны аяллаа хийж байна

Энэ есдүгээр сарын 12-ны өглөө /2021.09.12/ Дэлхийн хамгийн том гэгддэг контейнер хөлөг болох “Ever Ace” анхны аяллаа хийж, Английн Феликсстоу хотод ирсэн байна.

Энэхүү хөлөг нь 400 метрийн урттай, 61,5 метр өргөнтэй бөгөөд 23,992 чингэлгийн багтаамжтай байна. Мөн тус хөлөг онгоц нь Тайван улсын “Evergreen Marine” компанид зориулан бүтээсэн 12 том оврын контейнер хөлөг онгоцны анхны цуврал гэжээ. Одоогоос хоёр жилийн өмнө мөн “Ever Ace”-тай төстэй усан онгоц болох “MSC Gulson”-ийг дэлхийн хамгийн том гэгдэж байсан бол тэрбээр “Ever Ace”-ийг бодвол 28 цөөхөн контейнер авч явдаг байжээ.

Эх сурвалж: BBC