Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн хоолойг уяагаар боомилсон хэрэг гарчээ

Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн хоолойг уяагаар боомилсон хэрэг гарчээ

Энэ нэгдүгээр сарын 25-ны өдөр /2022.01.25/ 19:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 42 настай Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргасанд хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч 27 настай Н-ийг эсэргүүцэж уяагаар  хоолойг нь боосон хэрэг гарчээ. Иймд алба хаагчийн биед гэмтэл учруулж, хэл амаар доромжилсон хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна гэв.




Өнөөдөр тахиа өдөр

35 минутын өмнө