МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо /2026.11.19/ Төрийн ордонд Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна.

Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь ЗГХЭГ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн бөгөөд Н.Учрал уг хүсэлтийг хүлээн авсан юм. Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлутын чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн аваагүй билээ.