УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Шүүх хурлын үеэр прокурор Д.Даваадорж "Яллагдагч Б.Ганхуяг нь ярьж байгаа зүйлээ нотлох баримтад тулгуурлан ярих нь зүйтэй. Тэгэхгүй бол олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа, нотлох баримтгүй зүйл ярьж байна. Та үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авах, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт холбогдсон. Багцаалж хэлбэл, 50 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу" гэлээ.