О.Мөнхжин, Б.Гантиг нарыг "Талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцох" хүсэлтийг шүүхээс хангаж, хилээр гарахыг хориглолоо

О.Мөнхжин, Б.Гантиг нарыг "Талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцох" хүсэлтийг шүүхээс хангаж, хилээр гарахыг хориглолоо

IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нар нь "Талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцоно" хэмээн уулзахыг хориглосон шийдвэрээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан талаар бид мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд О.Мөнхжин, Б.Гантиг нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Нэг үгээр хэлбэл, шүүхээс "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нарыг "Талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцох хүсэлт"-ийг хангаж шийдвэрлэжээ.