207 дугаар байрыг ашиглаж болно гээд байгаа хүмүүс дараа нь гарч болзошгүй эрсдлүүд дээр баталгаа гаргах ёстой гэв

207 дугаар байрыг ашиглаж болно гээд байгаа хүмүүс дараа нь гарч болзошгүй эрсдлүүд дээр баталгаа гаргах ёстой гэв

Хотын дарга Х.Нямбаатар "Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж барьж болно гэж мэргэжлийн экспертүүд дүгнэсэн. Тиймээс тус байрыг засварлах хөрөнгийг "Дашваанжил" ХХК-ийн захирал Н.Баатаржаваас нэхэмжилнэ гэдгийг мэдэгдсэн билээ. 

Тэгвэл УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг ШУТИС-ийн судлаачид гаргасан ч иргэд засварлана гээд байгаа. Нийслэлээс иргэдтэй зөвшилцөөд дахин шинжээч оруулахаар болсон гэсэн. Гэхдээ дараа нь гарч болзошгүй эрсдлүүд дээр шинжилгээ хийсэн байгууллагууд нь баталгаа гаргаж, ямар нэгэн эрсдэл учирвал гарвал хариуцлага хүлээх ёстой" гэдгийг тодотгож хэллээ.