П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэх үү, Дээд шүүхэд гомдол гаргах уу гэдгийг СЕХ өнөөдөр шийднэ

П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэх үү, Дээд шүүхэд гомдол гаргах уу гэдгийг СЕХ өнөөдөр шийднэ

"Үндэсний эвсэл"-ээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлээд байсан П.Баярхүү, Д.Ганболд нарын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн. 

Тэгвэл СЕХ уг асуудлаар өнөөдөр хуралдахаар болжээ. Тус хурлаар П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэх үү, эсвэл Дээд шүүхэд гомдол гаргах уу гэдгийг шийдвэрлэх юм. Хэрэв тэднийг нэр дэвшигчээр бүртгэсэн тохиолдолд үнэмлэхийг тэр даруйд нь гаргаж, олгож аж.