"Сант сумын АН-ын дарга Б амиа алдсан хэргийн талаар цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй" гэж Б.Энхбаяр мэдэгдэв

"Сант сумын АН-ын дарга Б амиа алдсан хэргийн талаар цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй" гэж Б.Энхбаяр мэдэгдэв

Өчигдөр /2024.06.15/ УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Сант суманд тус сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бид өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, "Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй" гэж мэдэгджээ.