Сант суманд гарсан хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөөгийн уулзалтаа орхин Улаанбаатар руу ирж байгаа аж

Сант суманд гарсан хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөөгийн уулзалтаа орхин Улаанбаатар руу ирж байгаа аж

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Б-ийн амь насанд халдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.06.16/ харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ.

Уг хэргийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан. Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу ирэхээр болжээ. Түүний хувьд цагдаа хүчний холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.