Д.Өнөрболор нь Зайсанд тансаг зэрэглэлийн орон сууцны олон хороололтой ч Б.Орхонбаярт амласан 4 өрөө байраа өгөөгүй гэв

Д.Өнөрболор нь Зайсанд тансаг зэрэглэлийн орон сууцны олон хороололтой ч Б.Орхонбаярт амласан 4 өрөө байраа өгөөгүй гэв

Одоогоос хоёр жилийн өмнө буюу Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаярын амжилтыг мялааж УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь дөрвөн өрөө байр бэлэглэхээ мэдэгдсэн. 

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь одоог хүртэл энэ байраа өгөөгүй "мурьсан" талаар зарим хэвлэлүүд онцолжээ. Тодруулбал, тухайн үед улсын арслан Б.Орхонбаярт Сэлэнгэ аймгийн иргэд 500 бог мал, Ланд-300 маркын автомашин бэлэглэсэн бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дөрвөн өрөө, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат гурван өрөө байр бэлэглэж байжээ.

Угтаа бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь Зайсангийн аманд тансаг зэрэглэлийн орон сууцны олон хороололтойгоороо алдартай.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболор  Богдхан уулын аманд 2005 оноос “Мантууш”  компаниараа /татан буугдсан/ “Роял Грийн Вилла”, “Роял Хилл Каунти” “Роял Кровн Вилла”, “Сөүл Роял Каунти Вилла” хотхоныг барьсан гэдэг. Харин одоо Д.Өнөрболор гишүүн нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг гэж нээлттэй мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Мантууш” гэх компаниа татан буулгасан байх магадлалтай байгаа юм. Энэ асуудлаар  УИХ-ын гишүүн АТГ-аас шалгаж байсан гэх мэдээлэл бий.