DEMOCRACY CALLING залуучуудын чөлөөт уулзалт зургаадугаар 24 хүртэл хойшиллоо

DEMOCRACY CALLING залуучуудын чөлөөт уулзалт зургаадугаар 24 хүртэл хойшиллоо

Та Энхтайвны өргөн чөлөөнд цагаан подволк, цэнхэр малгайгаар ижилсэж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж яваа залуустай таарсан уу?

Энэ удаагийн сонгуульд санал өгөх нийт сонгогчдын 40% нь 18-35 насны залуучууд байгаа бөгөөд залуучуудын санал энэ сонгуулийн үр дүнг шийднэ.Тиймээс залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагийн нэг нь Vote4Hope аян юм.

Аяны хүрээнд эрх чөлөөнд хайртай залуучуудын “DЕMOCRACY CALLING” чөлөөт уулзалтыг 6 дугаар сарын 23 нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн өдөр БОРООТОЙ, СЭРҮҮН байх тул холбогдох байгууллагуудын зөвлөмжийн дагуу 1 хоногоор хойшлогдсон байна. Тус уулзалт 24-ний 18:30 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдахаар болсон байна. Уулзалтад Ардчилсан намаасСонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Амаржин, жагсаалтаар нэр дэвшигч С.Цэнгүүн, Э.Энхпүрэв, Э.Сүндарь нар болон бусад зочид оролцоно. Эрх чөлөөнд хайртай залуучуудаа урьж байна. Залуучууд шийднэ. #Vote4Hope #youthmatters